Геофизик PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Болортуул   
2011 оны 6-р сарын 30, Пүрэв гариг, 18:34

 

Геофизик

Суралцах хугацаанд эзэмших мэдлэг, ур чадвар:

Геофизикч мэргэжлээр төгсөгч нь дэлхийн царцдас мандал, усан мандал, агаар мандалд явагдах физик үзэгдлүүдийн талаар болон зайнаас тандан судлал, астрономи, астрофизикийн цогц мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх бүрэн чадвартай, инженерийн болон хүрээлэн буй орчны геофизикийн асуудлууд болох газар хөдлөл, соронзон судлал, цэвдэг судлал, археологийн олдворын эрэл хайгуул, агаар мандлын бохирдлын үнэлгээ зэрэг чиглэлээр ажиллах боломжтой мэргэжилтнүүд болдог.

Ажлын байрны талаарх мэдээлэл:

Геофизикч мэргэжлээр төгссөн мэргэжилтнүүд нь газар хөдлөл, соронзон судлал, цэвдэг судлал, астрономи, астрофизик, агаар мандалд явагдах физик үзэгдлүүд, агаар мандлын бохирдол, уур амьсгал, хүрээлэн байгаа орчин судлал, байгаль хамгаалал, геологи-геофизикийн зураглал, инженер-геофизик, зайнаас тандан судалгаа зэрэг чиглэлээр мэргэжлийн компаниуд, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл, аж ахуй, төр захиргааны байгууллагуудад ажиллах боломжтой.

Элсэгчдэд зориулсан зөвлөмж:

Элсэгч нь физик математикийн хичээлээр элсэлтийн шалгалт өгөх ба эдгээр хичээл нь цаашид сайн мэргэжилтэн болох үндэс суурь нь болж өгнө.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 6-р сарын 30, Пүрэв гариг, 18:44